НИЙТЛЭЛҮҮД
Төр дэх бригад
2012 оны 5 сарын 8

2007.09.24-нд энэ нийтлэлийг бичсэн юм. Монгол Улсын төрд намаар дамжсан гэмт хэрэгтнүүд үүрлэж, бригадын зарчмаар бие биенээ гэмт хэрэгт оролцсон байдлаар нь барьцаалсан байгаа талаар тухайн үед бичиж байлаа. Өнөөдөр МАН /тухайн үеийн МАХН/-ын задралыг бид харж байна. “Төр дэх бригад” дотроосоо нэг нэгнээ барьж байгаа нь энэ дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Зориггүй есөн жил
2012 оны 5 сарын 2

2007.04.25-нд энэ нийтлэлээ бичсэн. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд түүний төрсөн өдрийгбид эх орон даяараа дурсан санадаг билээ. 

Тухайн үед энэ нийтлэлийг бичиж байхдаа хэргийн учир холбоос логик гаргалгааг тодорхойлохыг оролдож байлаа.

Дэлгэрэнгүй үзэх >
Мэхний их дэлгүүр
2012 оны 4 сарын 26

2007.11.23-нд бичсэн “Мэхний их дэлгүүр” нийтлэлээ уншигчдадаа хүргэж байна. Уг нийтлэлийг нэгэнт хоригдсон үед нь нэмж муулж байгаа биш, үе үеийн хаадууд үргэлж тойрон хүрээлэгчдийнхээ арга мэхэнд орж амьдралаас тасардаг тухай сануулах гэсэн юм. Энэ нийтлэлд дурдагдаж байгаа эрхэм тухайн үед үүнийг уншихад 7-хон минут зарцуулчихсан бол бодит байдлыг бага ч болов мэдэрч, тойрон хүрээлэгчдийнхээ мэхэнд өөрөө ингэж унах ч байсан уу үгүй юу.

Дэлгэрэнгүй үзэх >
Тавантолгойдоо бид гурав дахь удаагаа хүнд цохилт knockdown авлаа
2012 оны 4 сарын 12

Энэ бол хоёр хүн, хоёр компанийн сөргөлдөөн огтхон ч бус олонхийн язгуур эрх ашиг, олигархи цөөнхийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа хэрэг юм. “Яагаад Ухаа худгийн ордтой холбоотой гол шийдвэрүүдийг гаргадаг албан тушаалтнууд уг ордыг эзэмшигчдийн барьсан тансаг сууцанд амьдарч байна вэ?” гэдэг бол монгол хүн бүр учрыг нь олж, тунгаах ёстой асуулт.

Дэлгэрэнгүй үзэх >
Коммунист
2012 оны 4 сарын 10

2007 оны тавдугаар сарын 28-нд бичсэн Коммунист нийтлэлд дурдагдсан МАХН бол өнөөгийн МАН. Харамсалтай нь, 90 жилийн түүхтэй гэж цээжээ дэлдэх энэ намынханд нэрээсээ бусдыг өөрчлөх, шинэчлэгдэх хүсэл зориг л алга даа.

Дэлгэрэнгүй үзэх >
Мөлжигч хар тамхи
2012 оны 4 сарын 2

“Бодлууд” номонд орсон “Мөлжигч хар тамхи” нийтлэлээ хүргэж байна. 2007 оны тавдугаар сарын 24-нд энэ нийтлэлийг бичиж байх үед авлига, хар тамхи аль аль нв  арай ч өнөөдрийнх шиг цагаандаа гарчихаагүй байсан байх. Харин өнөөдөр хар тамхинаас ч илүү авлига аюултай хэмжээнд хүрснийг сүүлийн үед болж байгаа олон үйл явдал харуулж байна.

Дэлгэрэнгүй үзэх >
Т Т = T T
2012 оны 3 сарын 30

“Бодлууд” номонд орсон Т Т = T T нийтлэлээ хүргэж байна. 2007.08.10-нд энэ нийтлэлийг бичсэн юм. Тэр үед мөнгөтэй эрх мэдэлтэй энэ бүлэглэлийнхний гарт Тавантолгой  бүтнээрээ байсан. МоАХ, иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэн тэмцэж байж Таван толгойн зарим хэсгийг л төрийн, ард түмний мэдэлд буцааж авсныг санаж байгаа байх.

Дэлгэрэнгүй үзэх >
Арван дөрөв
2012 оны 3 сарын 26

“Баялгийн хараал” гэж нэрлэсэн хүчин зүйл байгалийн баялагтай орнуудыг дайрдаг гэсэн санааг Ж.Соросын санаачилгаар хэвлэсэн шилдэг эдийн засагчдын бүтээлийн товхимолд (“Escaping the resource curse” 2007) дурджээ. Байгалийн асар их баялагтай 36 улсыг судлаад 34 нь нэн ядуу байгаагаас тэд ийм дүгнэлт хийсэн байна.Монголчууд бид ч энэ дүгнэлтээс нэг их гажсангүйг түүх харуулна.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой